Шууд Chart

70.814 ширхэг хувьцаа арилжжээ

2017-10-05 09:25:50

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 70,814 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.79 хувиар өссөн бол "Ханын материал” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.0 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 4,751 ширхэг үнэт цаас 448,554,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 763 ширхэг үнэт цаас 76,299,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1071.88 нэгж болж 0.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,075,393,995,429 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

70.814 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй