
Дархан-Уул аймгийн 56 жилийн ойг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит “Өсвөр үеийн аварга шалгаруулах Шатрын тэмцээн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 5-н насны ангиллаар нийт 170-аад өсвөрийн шилдэг тамирчид оролцож, оюун ухаанаа сорьж байгаа юм. Шатрын спортоор хичээллэдэг, энэ спортод хайртай хүүхэд багачууд жилээс жилд нэмэгдэж буйг нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат онцлоод цаашид өсвөрийн шатарчдыг дэмжсэн олон арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байна гэлээ.
Цаашид энэхүү шатрын тэмцээний цар хүрээг өргөжүүлж, олон хот, олон улсын хэмжээнд зохион байгуулж, Монголын шатарчдын холбооны календарьчилсан төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг аймгийн Шатрын холбооны зүгээс гаргасан юм. Дархан-Уул аймгийн шатрын өсвөр үеийн тамирчид улсын хэмжээнд төдийгүй тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн билээ. Тиймээс цаашид шатрын спортоор хичээллэж эх орныхоо нэрийг Дэлхийн тавцанд мандуулсан Их мастер Б.Хатанбаатар, ОУ-ын хэмжээний мастер Ц.Батцэцэг, Фиде мастер З.Бямбаа нарын үе үеийн шилдэг тамирчдын залгамж халааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж Дархан-Уул аймгаас М.Гүнжинлхам мэдээллээ.
Өсвөрийн шатарчид 5-н насны ангиллаар өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.