Шууд Chart

Бувайсар Сайтиевийн нэрэмжит тэмцээн энэ сарын 27-29-нд Красноярск хотод болно

2017-10-18 14:02:17

Олимпийн гурав, дэлхийн болон Европын зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, алдарт бөх Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ энэ сарын 28-29-нд ОХУ-ын Красноярск хотод болно. 2005 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй XIII удаагийн уламжлалт тэмцээнд 2002-2004 онд төрсөн хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 76, 85, 100 кг гэсэн 10 жингийн ангилалд өрсөлдөх юм.

Тэмцээнд Монгол, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикистан улсаас гадна ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Дагестан, Ингуш, Буриад, Тува, Хакасия, Якут, Чуваш, Чечень, Ставропольск, Хабаровск, Краснодар, Красноярск, Эрхүү, Кемеровогоос өсвөр үеийн тамирчид оролцохоор мэдэгджээ. 

Тэмцээний аваргыг 50, дэд аваргыг 30, хүрэл медальтанг 15, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнах юм байна.

 


Бувайсар Сайтиевийн нэрэмжит тэмцээн энэ сарын 27-29-нд Красноярск хотод болно   
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй