
Дуучин Т.Дэлгэрмөрөн ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ.
Тэрбээр өчигдөр буюу Балжинням, Дашням давхцсан өдөр “Хуримаа хийсэн” байна. Тун нууцлаг болсон хуримын гол дүр сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэжээ.
Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрбээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж байсан билээ.
Харин үүнээс цаашхийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын тун удахгүй хийх гэж буй тоглолтоос харж болно.
Учир нь Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг тэд хамтран дуулж, олны хүртээл болгох гэж буй нь энэ аж.
Хуримаа хийж буйгаар клипээ хийсэн тэдний бүтээлийг сонсогч бид хүлээх л үлдлээ.
Сонирхуулахад М.Золжаргал нь "Чингис хаан" одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан "Монголын өглөө", дуучин Д.Намсрайноров", Э.Төрмандах нарын дуулсан "Хүсэл", "Болзоо" зэрэг олон сайхын бүтээлийн аялгууг бичсэн хөгжмийн зохиолч Д.Дорлигийн бэр юм.
Т.Дэлгэрмөрөн М.Золжаргал нар “хуримлажээ” | ||
Үзсэн: 6902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.