
Монголбанк энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувийн өсөлттэй байна.
Монголбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг 2017 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаатай зарлан, алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм.
Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ ч нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар ГВАН /гадаад валютын албан нөөц/ 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгдэв.
Алт тушаалт 8 хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 2088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.