Шууд Chart

Гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Хөх хотыг зорилоо

2017-10-30 12:44:58

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болно.  Дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон байна. 

Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив.

Манай залуус Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна.


Гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Хөх хотыг зорилоо   
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй