Шууд Chart

Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс Монголын долоон охин медаль хүртэв

2017-11-05 13:23:51

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “Yoshida cup” өсвөр үеийн ОУТ арваннэгдүгээр сарын 3-4-нд түүний төрсөн нутаг Миэ мужийн Цүй хотод боллоо. Манай улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч Совдын Мөнхдуулдах нарын удирдлага дор 20 гаруй тамирчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртэв.

Тодруулбал, охидын ангилалд “Женко” клубийн тамирчин Б.Марал алт, тус клубийн Э.Одзаяа, энэ жилийн өсвөр үеийн Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 2015 оны аварга тус клубийн тамирчин М.Мөнхгэрэл, “Хөх эрчис” клубийн тамирчин М.Түмэн-Өлзий нар хүрэл медалийн эзэн болжээ. Эднээс М.Мөнхгэрэл, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар гурван жил дараалан медаль зүүсэн бол Ө.Пүрэвсүрэн, Д.Отгонжаргал хоёр, Б.Марал, М.Түмэн-Өлзий нар анхны медалиа хүртэв. Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, Франц, Канад, АНУ, Норвеги гэсэн зургаан орны 900 гаруй тамирчин оролцсон нь тэмцээний нэр хүнд цар хүрээг илтгэнэ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо


Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс Монголын долоон охин медаль хүртэв   
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй