Шууд Chart

25 компанийн 226.230 ширхэг хувьцаа арилжжээ

2017-11-16 17:35:16

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 226,230 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол  4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АйТүүлс" ХК /ITSL/ болон "Эрчим Баян Өлгий" ХК-ийн /BOE/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь тус тус өссөн бол "Ноёт Хайрхан” ХК-ийн /NIE/ ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 0.7 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,170.42 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,307,528,011,335 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


25 компанийн 226.230 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 3199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй