Шууд Chart

Загвар өмсөгч Э.Энхболд эхнэртээ Өвөр Монголд дэлгүүр нээж өгчээ

2018-01-24 09:23:32

Загвар өмсөгч Э.Энхболд эхнэр Д.Отгонжаргалдаа Өвөрмонголд хувцасны дэлгүүр нээж өгчээ.

Д.Отгонжаргал БНХАУ-ын хувцас загварын зах зээлд Жан Бө Лунтэй хамтран Хубилай хааны Чамбай хатны нэрээр нэрлэсэн  “Cabi” брэндээ гаргаж,  шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг сүр дуулиантайгаар хийсэн байна.

Уг брэндийн нээлтийн шоунд “Summer, autumn 2017 collection” болон шинэ жилийн "O Couture High fashion" show гэсэн гурван коллекцоос бүрдсэн 60 гаруй загвар танилцуулагджээ.

Дизайнерын онцлог бүхий гар ажиллагаагаар хийгдсэн дахин давтагдашгүй дээрх бүтээлийг “Монгол модел” агентлаг болон Хөх хотын шилдэг загвар өмсөгчид өмсөж танилцуулсан гэнэ.

Уг дэлгүүрийг нь түүний гэр бүлийн хүн Э.Энхболд санаачилж, бэлэг болгон нээж өгсөн байна.

Д.Отгонжаргал нь хувцас дизайн чиглэлээр тасралтгүй 14 жил ажиллахдаа бие даасан 1250 гаруй загвар, хамтарсан байдлаар 1200 гаруй уран бүтээл бий болгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Загвар өмсөгч Э.Энхболд эхнэртээ Өвөр Монголд дэлгүүр нээж өгчээ  
Үзсэн: 4167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.188.xxx] 2018-09-11 10:07
Ajilsag busgui,ilen dalangui neelttei zaluu.Ene hoyor ih saihan hosuud gej boddog.Az jargal husie.

Бидэнтэй нэгдээрэй