Шууд Chart

Гэр бүлийн буухиа тэмцээнд хурд хүчээ сорьцгооё

2018-01-30 14:54:14

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өвлийн наадмын хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнийг зохион байгуулах юм.

Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээний нэг баг 5 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

Гэр бүлийн буухиа тэмцээн 11:00-13:00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна. Тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байрыг шалгаруулна. Байр эзэлсэн багуудад өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналыг гардуулах юм.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг. Нийслэлийн иргэд та бүхэн улиран одож буй Гал тахиа жилээ үдэн гэр бүлийн хамт амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлээрэй гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Гэр бүлийн буухиа тэмцээнд хурд хүчээ сорьцгооё  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй