Шууд Chart

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок арванхоёрдугаар сард ашиглалт орно

2025-06-14 13:29:40

Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан. Үүний нэг болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцад өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж байна.

Бөөрөлжүүтийн эхний 150 МВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж байна. Харин тус станцын II блокийг 2025 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна.


Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок арванхоёрдугаар сард ашиглалт орно  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй