
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр тав дахь өдрөө болж байна. Өчигдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Бразилын бөх Рафаэла Сильваг вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.
Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медальтан Б.Ганхайч болов. Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард "Душанбе-2025" Их дуулгаас алтан медаль хүртсэн юм.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байсан аж.
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.