Шууд Chart

Универсиадын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй багийн бэлтгэл амжилттай явагдаж байна

2025-06-16 09:44:21

Универсиадын 3x3 Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн бэлтгэл амжилттай явагдаж байна. Германы "Рейн Рур" бүс нутагт 2025 оны долдугаар сарын 16-27-нд болох Дэлхийн оюутны спортын зуны XXXIII Универсиад наадамд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд 3х3 сагсан бөмбөгийн багууд оролцохоор шалгарсан билээ.

Универсиадын тэмцээнд дэлхийн шилдэг 12 эрэгтэй, эмэгтэй багууд рейтингийн дагуу оролцохоор уригдсан юм. Монголын оюутны эрэгтэй шигшээ багийн бэлтгэл сургуулилт нь Мон-Алтиус дээд сургуулийн спортын зааланд гавьяат дасгалжуулагч С. Тулганы удирдлага дор өдөрт 2 удаа хийгдэж байна.

Энэхүү тэмцээнд оролцох эрэгтэй багийг "МИГ Даатгал" ХХК дэмжиж байна. Наадамд оролцох эрэгтэй багийн бэлтгэлтэй МОСХ-ноос танилцаж, уулзан, нэвтрүүлэг сурвалжлага хийснээ толилуулж юм.

 

Монголын оюутны спортын холбоо


Универсиадын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй багийн бэлтгэл амжилттай явагдаж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй