Умард Солонгосын Чусонг Илбу сонин өнөөдрийн дугаартаа цаазлуулах ял сонссон Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жанг Сог Тэдийн шүүх хуралд ялаа сонсож буй зургийг олон нийтэд анх удаа харууллаа. Түүнийг өөрийн гэр бүлээс гадуур олон тооны бүсгүйчүүдтэй дотны харьцаатай байсан, мөн улсынхаа гадаад валютын данснаас ихээхэн мөнгийг хувьдаа завшсан гэдгээрээ буруутгагдан, эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгээр ялын дээд хэмжээ сонсоод байгаа юм.
Харин энэхүү байдлыг олон улсын ажиглагч нар одоогийн Удирдагч Ким Жон Ын өөрийн гэсэн улс төрийн хүрээллийг бий болгох зорилгоор хуучны удирдагчдын дунд улс төрийн цэвэрлэгээ хийж байна хэмээн дүгнэж байгаа аж.
Жанг Сог Тэд нь хурлын танхимаас саатуулагдах хүртлээ Их Удирдагч Ким Жон Ыний зөвлөхөөр ажиллаж байсан юм.

| Умардад хэрэгжиж буй “цэвэрлэгээ” үргэлжилж байна | ||
| Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.