
Монголбанк 2018 оны 2 дугаар сард /2 сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2018 оны 2 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
Монголбанк эхний хоёр сарын байдлаар 1518 кг алт худалдан авлаа | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.