Шууд Chart

23 компанийн хувьцааны ханш буурчээ

2018-02-28 17:52:20

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 89 хувьцаат компанийн 116,799 ширхэг хувьцаа арилжигдсанаас 53 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 13 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Зочид Буудал" (DZG+15.00%), "Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл" (HAM+15.00%), "Сонсголон Бармат" (SSG+15.00%) болон "Баялаг Налайх" (BNB+15.00%)  зэрэг компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" (HBO-13.16%) болон "Ган Хийц" (GHC-12.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 40.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20687.83 нэгж болж 2.77 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,475,257,316,427 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


23 компанийн хувьцааны ханш буурчээ  
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй