
Мазаалай баавгай хамгаалах ажлын хэсгийн шийдвэрээр Говийн их дархан цаазат газрын томоохон Баянбүрд, усны цэгт 152 хөдөлгөөн мэдрэгч автомат камер байрлуулжээ.
Уг ажлыг МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн Амьтан судлалын тэнхим гэрээгээр гүйцэтгэсэн бөгөөд гэрэл зургийн аппарат, камер ашиглан мазаалай болон бусад нэн ховор амьтдын тоо толгойг зурган индексийн аргаар тогтоох аж.
Ингэснээр мазаалай баавгай болон бусад нэн ховор хөхтөн амьтдын байршил, тоо хэмжээ, шилжилт хөдөлгөөний талаар урт хугацааны мониторинг хийх, суурь мэдээлэл цуглуулах хамгийн үр дүнтэй арга юм.
Автомат зургийн болон видео бичлэгийн камерыг нэг сарын хугацаатай байрлуулснаар зөвхөн мазаалай баавгай төдийгүй хавтгай, цоохор ирвэс, аргаль гэх мэт говь цөлийн нэн ховор хөхтөн амьтны байршил, тоо хэмжээг бодитоор тогтоох боломж бүрдэж буй юм.
Говийн нэн ховор амьтдыг хянана | ||
Үзсэн: 2121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.