
Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны даргын “Усны тоо бүртгэл явуулах тухай” 19 тоот тушаал гарч ажлын дөрвөн хэсэг байгуулан тоо бүртгэлийн хээрийн судалгааны ажлыг сарын хугацаатай 6 аймгийн 51 сумыг хамран зохион байгуулж дуусчээ.
Сав газрын хэмжээнд нийт 389 гол горхи, 248 нуур тойром, 997 булаг шанд, гурван үерийн хамгаалалтын далан , гурван цэвэрлэх байгууламж, зургаан усан цахилгаан станц, 1567 худаг, 15 услалтын систем, хоёр газрын доорх усны нөөц нь батлагдсан ордын тайлан, 34 рашаан, дөрвөн баянбүрд, нэг мөнх цас, мөсөн гол, 22 цооног, 18 усан сан, хөв цөөрөм тус тус тоологдсон байна.
Зургаан аймгийн 51 сумын усны нөөцийг тоолж дуусчээ | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.