Шууд Chart

Хүнсийг хэрхэн зөв боловсруулах вэ

2018-04-16 14:18:17

Цэвэр байх:

-Хоол бэлтгэх, идэхийн өмнө бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
-Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
-Гал тогоонд ялаа шавьж мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

Болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгал:

-Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлээс тусад нь хадгалах
-Шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх

Хоол хүнсийг гүйцэд болго:

-Мал, амьтны гаралтай мах, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнийг шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж хэрэглэх
-Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
-Түүхий сүүг сайтар буцалгаж хэрэглэх

Хоол хүнсийг зохих хэмд хадгал:

-Болсон хоолыг халуунаар нь 60 хэмээс дээш хадгалж хэрэглэх ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй
-Түргэн мууддаг хүнсийг авсан даруйдаа хөргөгчинд хадгалах
-Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх
-Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааний хэмд гэсгээхгүй байх богино долгионы зуух, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх
Ундны ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго:
-Усыг буцалгах
-Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс авах
-Хүнсний ногоо жимсийг угаах
-Сүүг буцалгаж ариутгах
- Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
-Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах


Хүнсийг хэрхэн зөв боловсруулах вэ   
Үзсэн: 1816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
тэнэгүүдэд [139.5.216.xxx] 2018-04-17 08:02
Малаа ийм тэнэг мэдээжийн юм бичиж байхаар дэлгүүрүүдээр хэсч ямар хүнсэнд юу агуулж байна, хаанаас ямар но.той хүнс орж ирж байгааг бичиж сэрэмжлүүлээч.Арайч дээ бид 5-р ангийн хүүхэд байгаа биш дээ.Цаана чинь хуурамч эсвэл он сарыг нь сольсон, эсвэл найрлага нь хортой өчнөөн хүнс байгаад байна хүүрнүүдээ
Зочин [64.119.26.xxx] 2018-04-17 03:09
biyluuldeg biluu mansihs

Бидэнтэй нэгдээрэй