Шууд Chart

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

2025-07-07 08:51:24

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 7, объектын гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 25 иргэний аюулгүй байдлыг ханган, 2 тэрбум 76 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Амралт, аялал зугаалгаар зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насны аюулгүй байдлыг ханган, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, гол, усны осол, гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр долоодугаар сарын 7,8 -ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна. Иймд цаг агаарын мэдээллийг өдөр бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Иргэн та өөрийн болон ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаад нэг үзээрэй.


Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй