Шууд Chart

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ

2025-07-07 11:47:19

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл  өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглоно. Бөхчүүд долоодугаар сарын 9-ний 18.00 цаг хүртэл бүртгэл хийлгэж баталгаажуулах ёстойг зохион байгуулах хорооноос анхааруулсан байна.

Мөн Үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.

Бүртгэлийг хоёр өдөр зохион байгуулна.


Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй