Шууд Chart

Тэсрэлт дагуулах хувцас загварын шоу

2013-07-02 17:36:05

Урин дулаан цаг цэцэгсээ дэлгэж, охид бүсгүйчүүд маань гоёлоо өмссөн дэлгэр нартай өдрүүд үргэлжилсээр...

Охид, залуусын энэ зуны хувцасны загвар хэдийнээ гудамжинд гаран амилж явах энэ цаг дор нэгэн загварын шоу өнөөдөр үдэш тэсрэлт хийхээр зэхэж байна.
 
 
Bloon Moon art галлерэйд “Salire Tulipanoнэртэй хувцас загварын шоу хүн бүрийн сонирхолыг ихэд татах болно гэдэгтэй зохион байгуулагчид итгэлтэй байгаа ажээ.
 
Учир нь хувцас загварын ертөнцөд дөнгөж анхлан хөл тавьж байгаа хоёр найз охид санаа, сэтгэл нийлэн тус шоуг хамтран хийж буй нь энэ гэнэ.
 
 
Шинэ залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын энэхүү загварын шоунд үзүүлэх бүтээл бүхэн анхных нь  коллекциуд байх юм байна. Найзуудын хувьд юм бүхэн нь анхных учраас тэд тэсрэлт хийхээр зориглосон нь энэ буй за. Тэдний бүтээлийг нь болон шоуг нь бүх талаас нь төгс сайхан байлгахын тулд бүх найзууд нь эрвийх тэрвийхээрээ ханцуй шамлан оролцож байгаа гэсэн шүү...
 
 

Тэсрэлт дагуулах хувцас загварын шоу  
Үзсэн: 3647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй