Монголын хөрөнгийн бирж 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 143.1 сая төгрөгийн гүйлгээ буюу нийт 715,614,327.33 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 53 компанийн 5,675,874 ширхэг хувьцаа 672,693,787.33 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 5,006,211 | 236,283,115 |
2 | APU | АПУ | 300,574 | 184,142,097 |
3 | GOV | ГОВЬ | 3,119 | 67,416,580 |
4 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 5,891 | 57,998,120 |
5 | BAN | БАГАНУУР | 19,172 | 36,875,369 |
Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 491,677.00 | 222,449,276.49 |
2 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 4,070,532.00 | 200,844,692.57 |
3 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 898,083.00 | 128,311,276.70 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,702,216.00 | 112,884,826.77 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 328,536.00 | 111,655,650.11 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2018 оны 05-р сарын 07-ны өдрөөс 05-р сарын 11-ний өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 858 | 85841080 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
3. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
2018 оны 05-р сарын 07-ны өдрөөс 05-р сарын 11-ний өдрүүдэд компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй.
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 05 дугаар сарын 11-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,385,014,080,093.93 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19253.48 нэгж болж 3.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.