
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон УИХ-ын зарим гишүүд энэ сарын 12-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь “Монголросцветмет” компанийн “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийг ажилтай танилцсан.
45 жилийн туршлагатай тус үйлдвэрийн гүний уурхай жилд 300 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай. Хүдрийг гүнээс ангилах аргаар олборлодог байна. 2017 онд гадаад зах зээлтэй холбоотойгоор тус уурхай найман сарын турш бүрэн зогсжээ. Харин энэ жил 103.5 мянган тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэйгөөр хэвийн ажиллаж байна. Эхний улирлын р төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлсэн тухай уурхайн удирдлагууд танилцууллаа.
Тус үйлдвэр 26 хувийн агуулгатай жонш олборлож, үүнийгээ баяжуулан жоншны баяжмал гаргадаг. Энэ нь хуучин ЗХУ-ын стандарт тул цаашид дэлхийн зах зээлд өрсөлдъе гэвэл чанарыг нь улам сайжруулах шаардлагатай болж байна. Тиймээс салбарын сайд бүтээгдэхүүнээ бусад улстай өрсөлдүүлэхйн тулд ойрын хугацаанд БНХАУ-аас туршлага судлах, Мексик зэрэг орны жоншны тэргүүлэгч үйлдвэрүүдийн технологийг судалж, сайн технологийг улсдаа нэвтрүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах үүрэг даалгавар өглөө.
“Бор-Өндөр” УБҮ 2013 оноос жилд 600 мянган тонн төмрийн хүдэр олборлож , 50 хувийг нь боловсруулан төмрийн нойтон баяжмал гарган авч байна.
Цаашид Баргилтын төмрийн хүдрийн нөөцийг өсгөх, дагалдах жижиг гангын үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, яаманд яаралтай танилцуулахыг УУХҮ-ийн сайд үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгосон. Учир нь салбарын яам баргилтын уурхай түшиглэн жижиг гангын үйлдвэр байгуулах бодлого барьж буй юм байна.
“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт өнөөдрийн байдлаар 1200 орчим хүн ажиллаж байна. Үйлдвэрийн удирдлагууд эргэн тойрны газрыг хувийн хэвшлийн байгууллагуудад лицензээр олгосны улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгааг хэллээ. Мөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад өрсөлдөх чадвартай болгох үүднээс олон улсын хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулж өгөхийг салбарын яамнаас хүслээ.
Бор-Өндөрийн уурхайг түшиглэн гангийн үйлдвэр байгуулна | ||
Үзсэн: 3643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.