
"Хүчээ Нэгтгэе" уриан дур явагдаж байгаа "Монголын эдийн засгийн форум-2018” хоёр дахь өдрөө буюу өнөөдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд үргэлжилнэ. Өнөөдрийн чуулга уулзалтын үйл ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэнээр эхэлнэ.
Тус чуулга уулзалтыг Монгол Улсад ийнхүү зохион байгуулах болсон нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой. Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.
Чуулганы үйл ажиллагааг МҮОНРТ шууд дамжуулан хүргэнэ.
Тус чуулганы өнөөдрийн хөтөлбөр:
09:00 - 09:15 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
09:15 - 09:40 Хүндэт зочны лекц: Амжилтын төлөөх хамтын ажиллагаа (Арнауд Суарат, Рио Тинто Групп)
09:40 - 10:00 Илтгэл: Б.Баабар
10:00 - 11:30 Нэгдсэн хуралдаан: Монгол Улсын хөгжлийн загвар
11:30 - 11:45 Цайны завсарлага
11:45 - 13:15 Салбар хуралдаан:
- Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого (А танхим)
- Хүний хөгжил: Халамжаас Бүтээмж рүү (Их танхим)
- Монгол Улсын Брэндинг (Б танхим)
13:15 - 14:00 Үдийн завсарлага Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга аймгийн засаг дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй хийх хаалттай уулзалт
14:00 - 15:00 Нээлттэй хэлэлцүүлэг: Аж үйлдвэрийн IV дэх хувьсгал
15:00 - 15:15 Цайны завсарлага
15:15 - 16:45 Салбар хуралдаан
- Хөдөө аж ахуйн хөгжил ба Хөрөнгө оруулалт (А танхим)
- Цахим шилжилт ба Блокчэйн (Их танхим)
- Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал (Б танхим)
16:45 - 17:30 Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм
17:30 - 17:45 Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурах ёслолын ажиллагаа
17:45 - 18:15 Хаалтын үг: Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх
"Эдийн засгийн форум-2018”-ын үйл ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.