Шууд Chart

Х.Баттулга: УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ

2018-05-22 12:23:49

Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хөгжлийн загвар сэдвээр нэгдсэн хуралдаан хийж, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, хүний хөгжил-халамжаас бүтээмж рүү, монгол улсын брэндинг сэдвээр салбар хуралдаан болох юм.

Чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдааныг нээж төрийн тэргүүн үг хэллээ. Бүс нутгийн интеграцад нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэй ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр хөгжлийн талаархи сайхан төсөөлөл, хөтөлбөр төслүүд тодорхойгүй төлөвт орно гэдгийг тэрбээр онцолж байна. Мөн УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх тохиромжтой цаг ирснийг төрийн тэргүүн дуулгаж байна. Харин засгийн газар түүхий эдийн экспортыг хумих бодлогыг гаргах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монголын эдийн засгийн чуулга уулзалтад Рио Тинто группын зэс очир эрдэнийн группын гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон нийтлэлч Баабар нар илтгэл тавьсан юм. Монгол Улсын хөгжлийн загвар сэдвээр нэгдсэн хуралдаан хийж, энэ цаг мөчид салбар хуралдаан болж байна.


Х.Баттулга: УИХ-аас 2010 онд шинэчлэн баталсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд олон боломж нээгдэнэ  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй