
"Хүчээ нэгтгэе" уриатай Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр хөгжлийн загвар сэдвээр үргэлжилсэн. Энэ хүрээнд эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, хүний хөгжил-халамжаас бүтээмж рүү, Монгол Улсын брэндинг сэдвээр салбар хуралдаанууд боллоо.
Тухайлбал, Монгол Улсын брэндинг сэдэвт салбар хуралдаанаар үндэсний брэндинг, үүнийг тойрсон маргаантай ойлголтуудыг нэгтгэх, бид юу хүсч байгаагаа тодорхойлох, монголчуудын гадаад ондоошил, дотоод ижилсэл сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Монгол Улсын брэндинг сэдэвт салбар хуралдаан төр засаг, хувийн хэвшил, иргэд үндэсний брэндинг хийх эерэг сэдэл, нэгдсэн ойлголттой болоход чиглэж байна. Эдийн засагч С.Дэмбэрэлийн ярианд анхаарлаа хандуулъя.
"Монгол Улсын брэндинг" сэдвээр салбар хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.