Шууд Chart

Хятадад Мао Зэдуны насны ойг тэмдэглэж байна

2013-12-26 15:02:48

Хятадын удирдагч Мао Зэдуны 120 насны ойг үр хүүхэд, ойр дотны төрөл төрөгсөд, хүндэтгэдэг хүмүүс нь тэмдэглэж байна. 

Мао Зэдуны охин Ли На, Ли Минь нар, ач хүү Мао Синьюй нар удирдагчийн мавзолейд очлоо.
“Шинэ Хятадын эцэг” хэмээн нэрлэгддэг Мао Зэдун 1893 онд төржээ.
 
Түүний 120 насны ойд зориулсан 50 ангит киног телевизээр гаргаж байна.
 
Мөн Мао Зэдуны тухай олон ном зохиол гарсан бөгөөд түүний төрсөн Шаошань хотод болон түүний амьдарч байсан өөр хотуудад үзэсгэлэн, театрчилсан тоглолт хийжээ. 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Хятадад Мао Зэдуны насны ойг тэмдэглэж байна   
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй