Шууд Chart

Ангела Меркель сүүжний ясаа гэмтээжээ

2014-01-07 10:04:09

Германы канцлер Ангела Меркель Швейцарийн Санкт Мориц хотын ойролцоо цанаар гулгаж яваад осолдож сүүжний ясаа гэмтээсэн гэж түүний төлөөлөгч Стеффен Сайберт мэдэгдлээ. Түүний хэлснээр канцлер ирэх 3 долоо хоногийн туршид хэвтрийн дэглэм сахих шаардлагатай бөгөөд зарим айлчлалуудыг нь цуцлахаар болсон байна. Осолдох үедээ Меркель хурд багатай явж байсан бөгөөд унасныхаа дараа сүүжний яс нь гэмтсэнийг мэдээгүй ажээ. Гэхдээ дараа нь эмчид үзүүлэх үеэр гэмтлийг нь илрүүлсэн байна. Одоо таягтай алхаж байгаа хатагтай Меркель Лхагва гарагт болох засгийн хуралдааныг даргалах бодолтой байгаа гэнэ. Гэхдээ тэрээр ихэнхдээ гэрээсээ ажил хэргээ явуулах юм байна. Меркелийг осолдохоос хэдэн өдрийн өмнө Германы алдарт нисгэгч Михайл Шумахер Францад цанаар гулгаж яваад мөн осолдож, тархиндаа хүнд гэмтэл авсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Ангела Меркель сүүжний ясаа гэмтээжээ  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй