
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр (2018.08.29) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр айлчлалын үеэр тохиролцсон томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн. Талууд түүнчлэн хоёр улсын эдийн засгийн харилцаа, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.