Шууд Chart

Орон нутагт үнэт металийн сорьцын хяналтын лаборатори байгуулна

2018-09-05 14:59:26

Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар орон нутагт үнэт металийн сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд  Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлсийн бүтцэд  тус тус байгуулахаар шийдвэрлэлээ.

Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны  III улиралд багтаан эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо.  Цаашид Үнэт металийн сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн  бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлж ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж,  иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал гэв.


Орон нутагт үнэт металийн сорьцын хяналтын лаборатори байгуулна  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй