
Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар Агаарын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох” журмыг батлав.
Монгол Улс нь “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол”-д нэгдсэн орсны дагуу үүргээ хүлээхээс гадна, Озоны үе давхаргыг хамгаалах тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд журмыг шинэчлэн гаргаж байна.
Журамд Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нөхцөл, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн аж ахуй нэгжид тавих шаардлага, хориглох үйл ажиллагаа, хяналт тавих субъект зэргийг нарийвчлан заасан байна.
Мөн хуралдаанаар “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Их сургуулиудын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилготой юм. Цаашид Монгол Улсын нйигэм эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. Хөтөлбөрийг 2019-2023 он дуустал хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан болов | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.