
Засгийн газрын өнөөдрийн /2018.09.05/ хуралдаанаар “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Дүрэм шинэчлэгдснээр хөтөлбөрийн чиглэлээр төрөлжсөн, төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан магадлан итгэмжлэлийн байгууллагууд байгуулагдаж,магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дангаар хэрэгжүүлж байсан тогтолцооноос эрх бүхий мэргэжлийн байгууллагууд сургалтын хөтөлбөрийн чанарт хараат бус үнэлгээ хийх, олон талт дүгнэлт гаргах тогтолцоонд шилжих юм.
Ингэснээр сургалтын байгууллагын чанарын хяналт , баталгаажилтын үндэсний тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ чанарын хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд зөвлөн туслах, тэдний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа цогц хэрэгжих юм
“Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.