Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийнэ

2018-09-18 07:43:09

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно.

Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцоно.

Мөн АНУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож буй буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна.

Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана.

Мөн тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ. Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 17-нд эх орноосоо мордоно


Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй