
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр тус улсын нийслэл Баку хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азербайжан улсын Залуучууд, спортын сайд Азад Рахимов тэргүүтэй тус улсын албаны хүмүүс болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Болд нар ёслол төгөлдөр угтав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзана, мөн Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцана.
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад хийх ажлын айлчлалаа эхэллээ | ||
Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.