Шууд Chart

Канад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв

2018-09-27 17:24:04

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дэвид Спрул болон Элчин сайдын зөвлөх, худалдааны хэлтсийн дарга ноён Стивен Басадур нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр улсын дипломат харилцаа тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байгаад Элчин сайд Дэвид Спрулд талархал илэрхийлэв.

10 жилийн өмнө ХХААХҮ-н сайд тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсад албан ёсны айлчлал хийж, Канадын экспортыг дэмжих байгууллагын 20 сая ам.долларын зээлийн шугамаар хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж авах асуудлаар хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж байжээ. Мөн Оттава хотод хоёр улсын яамд хоорондын хамтарсан хорооны хурлаар тариалангийн даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэ сортыг Монголд нутагшуулах, салбарын боловсон хүчнийг Канадад сургах, хүнс экспортлох, органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, олон улсад баталгаажуулах тал дээр туслах саналыг Монголын талаас тавьж байсан юм. Эдгээр саналыг Канадын тал судалж байгаагаа уулзалтын үеэр мэдэгдлээ.

Элчин сайд Дэвид Спрул манай талтай хамтран үхрийн махны экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа мөн хэлсэн. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг цаашид хоёр орны ХХААХҮ-н салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Канад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй