Шууд Chart

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

2018-09-28 14:52:53

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.


“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
цагдаа [103.242.47.xxx] 2018-09-28 17:11
ардчилсан төр нийгэм гэдэг чинь иргэнийхээ төлөө сайн бүхнийг л хийхийг хэлдэг биз дээ байгаа хүрсэн түвшингөөсөө буурахгүй байх байлгахыг хэлдэг гэтэл яагаад 60 сарыг нь 72,84 болгож өсгөсөн юм бол төрийнхөө ирээдүй тогтвортой байдлыг ойрхон харсан байна шүү одоо алдаагаа зас одоо бол надад хэрэгтэй цаашдаа төрдөө хэрэгтэйг анхаар гишүүдээ
цагдаа [103.242.47.xxx] 2018-09-28 17:06
энэ хуулийн төсөл өгч байгаа авч байгаа хоёрын олон арван тусгай албан хаагчид харж горьдож байгаа шүү энэ ондоо багтаж гарах уу яах уу гэсэн хүлээлттэй хүн ар гэр маш их байна шүү хууль өргөн баригдсанаараа батлагдвал хойшлох хүн ч олон байна.Төрийн тусгай албыг төр өөрөө л харж хандах ёстой нийгмийн гишүүд ойлгохгүй эмч багш нартай хамт харж магад шүү дээ тэд бол тусгай чиг үүргийг хэзээ ч гүйцэтгэдэг гэдгийг ойлгох нь чухал.
цагдаа [103.242.47.xxx] 2018-09-28 17:00
С.Бямбацогт Ж.Энхбаяр гишүүнд баяр хүргэе олон арван цагдаа цэргийнхэн наад хуулийг чинь хүлээж байна энэ ондоо амжиж гарах уу яах уу гэж тусгай алба бол төрийн ирээдүй шүү төрд ажиллах залуус олдохгүй болно шүү хууль эрх зүйн орчныг нь сайжруул юун 72,84 сар вэ? Үндсэндээ залуу сайхан насаа 25 жил төрд худалдаж байна гэсэн үг шүү дээ залуу л хүн нойргүй ачаалалтай ажиллаж чадна тэгээд эрч хүчээ алдахаар төрөөс хэдэн төгрөгийн тэтгэвэр ахиу авах гээд байгаа юм өмнөх хуулийг хүчингүй болгож 60 сарыг тогтвортой байхыг хуульчлах хэрэгтэй эрхэм гишүүдээ тусгай алба бол эмч багш нар биш шүү сайтар ойлгоорой илүү цаг ажиллаа,амралтын болон баярын өдөр ажиллаа гэж тэд ямар нэмэгдэл авахгүй зөвхөн цалингаа л авдаг жирийн цагдаа,ахлагч,офицерууд шүү.Дэмжинэ гэдэгт итгэж байна.Монгол Улсын төлөө зүтгэе.

Бидэнтэй нэгдээрэй