Шууд Chart

Монголын цахим худалдааг ОУ-ын түвшинд хүргэнэ гэж үндэсний компаниуд мэдэгдлээ

2018-10-05 16:40:14

Өнөөдөр олон улсад нийт жижиглэн худалдааны 8 хувийг цахимаар хийж байгаа гэх мэдээ бий. Цаг зав, хөрөнгө зардал хэмнэсэн худалдааны энэ төрлийг амжилттай хэрэгжүүлж байгаа орныг манай урд хөрш тэргүүлдэг. "АLIBABA", "ТAOBAO", "TMALL", "HAODIAN" гэх зэргээр интернет худалдааны олон зуун цахим хуудсаар дамжуулан Хятад улсын нийт жижиглэн худалдааны 20 хувь нь борлогддог байна.

Харин манайд "Facebook" хэрэглэгчдийн тоо хэдийнэ хоёр сая гарсан ч цахим худалдаа 0.01 хувь буюу маш бага түвшинд байгааг технологийн салбарынхан хэлдэг. Хэдийгээр уудам нутагтай ч гар утас, цахим хэрэглээгээрээ дээгүүрт ордог Монгол Улсад интернет худалдааг хөгжүүлэх боломж бүрэн бий гэж “МЕС” корпораци, “Ард санхүүгийн нэгдэл”, “Монгол шуудан” компани үзэж байна.

“МЕС” корпораци, “Ард санхүүгийн нэгдэл” цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Тодруулбал, төслийн хөрөнгө оруулалтыг “Ард санхүүгийн нэгдэл” дэд бүтэц, тээврийг “Монгол шуудан”, технологийг “МЕС” корпорац хариуцан ажиллахаар болжээ.

“Манай инженерүүд цахим худалдааны суурь ажлыг хийж гүйцэтгээд байна. Бид цаашид олон улсын зах зээлд гарч ажиллахыг зорьж байгаа. Манай гурван компани худалдааны шинэ төрлийг хөгжүүлэх чиглэлээр гар нийлж, амжилттай ажиллах бүрэн бололцоотой” гэж “МЕС” корпорацийн ТУЗ-ын захирал Д.Болор мэдэгдлээ.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Монголын цахим худалдааг ОУ-ын түвшинд хүргэнэ гэж үндэсний компаниуд мэдэгдлээ  
Үзсэн: 3738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй