Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2018-10-08 12:54:06

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 09-нээс 10 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Энэ сарын 10-наас ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна  -

Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 15-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 15-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с.  9-10-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнэээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.



Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. 9-10-нд шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар:  Аравдугаар сарын 10-нд Дорноговийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12м/с. 9-10-нд хүйтэрч шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 11-нээс дулаарч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 2320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.24.xxx] 2018-10-08 15:32
NAR GARNA TARIA NOGOO HURAANA

Бидэнтэй нэгдээрэй