
"Их 20"-ийн Сангийн сайд нар, төв банкны захирлуудын дээд хэмжээний уулзалт болох Индонезид өнөө өглөө 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Индонезийн тавдугаар зэрэглэлийн том арал болох Жава арал дээр хүмүүсийг унтаж байх үеэр болсон газар хөдлөлийн нөлөөгөөр байшин барилгууд нурж, гурван хүн эндсэн байна. Мөн дөрвөн хүн бэртэж гэмтжээ.
Мөн "Их 20"-ийн уулзалт болох Бали аралд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Гэхдээ энэ нь уулзалтад нөлөөлөхгүй болохыг эх сурвалж хэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Сулавеси арал дээр 2000 гаруй хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлийн хохирлыг арилгаж сэргээн босгох ажил одоо ч Индонезид үргэлжилж байгаа юм.
"Их 20"-ийн уулзалт болох Бали аралд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.