
АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын удаах уулзалт дахин Финландад болж магадгүй байна. Финландын “Хельсинген саномат” сонинд бичсэнээр, Дональд Трамп, Владимир Путин нар ирэх өвөл-хаврын заагаар хийхээр товлож буй Арктикийн дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийж магадгүй юм байна.
Путинтай хийх уулзалтын товоо АНУ-ын Төрийн тэргүүн 11 дүгээр сарын 6-наас хойш зарлах байх гэж бичжээ. Энэ долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хоёр орны удирдагчдын дээд уулзалтад бэлтгэж эхлээгүй байгаа талаар мэдэгдсэн юм.
Өнгөрөгч есдүгээр сарын дундуур Трамп өөрөө Путинтай уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Гэхдээ хугацаагаа хараахан товлоогүй байгаагаа "Цагаан ордон"-ы тэргүүн хэлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болсон "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийг Москвад айлчлахыг урьж байжээ.
Дональд Трамп, Владимир Путин нар хамгийн сүүлд өнгөрсөн долоодугаар сарын 16-нд Хельсинкт уулзсан. Тэр үед Америкийн хэвлэлүүд, шинжээчид болон конгрессийн нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд АНУ-ын Ерөнхийлөгчийг орос түнштэйгээ нэлээд сул, хөндийвтөр харьцсанд гайхаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Трамп харин энэ шүүмжлэлийг няцаагаад Путинтай дахин уулзалт товлож бэлтгэхийг "Цагаан ордон"-д хожим даалгасан юм. Анхандаа уг уулзалтыг энэ намар болж магадгүй гэж байсан ч ирэх жил болгож хойшлуулжээ.
АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын удаах уулзалт дахин Финландад болж магадгүй байна | ||
Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.