Шууд Chart

Таро Асо: Улам даамжирч буй худалдааны дайн урт удаан явцтай аюул дагуулж мэднэ

2018-10-13 12:37:47

“Их 20”-ийн бүлгийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлууд Индонезид хоёр өдрийн уулзалт хийлээ. Томоохон хөрөнгийн биржүүд уналтад ороод буй энэ үед уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засагт тулгарч буй аюул эрсдэл улам бүр нэмэгдэж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна.

Эхний өдрийн хуралдаанаар одоогийн эдийн засгийн бэрхшээл саадыг даван туулах арга замуудыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд санаа зовоож буй нэг томоохон асуудал нь хөгжиж буй орнуудаас гадагш чиглэсэн хөрөнгийн урсгал нэмэгдэх вий гэдэг айдас аж. Үүнээс үүдэн дэлхий даяар зах зээл тогтворгүйтэж болзошгүй гэж тэд “Их 20”-ийн бүлгийн сайд нар үзэж байна.

Улам даамжирч буй худалдааны дайн урт удаан явцтай аюул дагуулахыг Японы Сангийн сайд Таро Асо мөн тэмдэглэн хэлжээ. Тэрбээр “Худалдааны хямрал сунжирвал дэлхийн эдийн засагт асар их хор хохиролтой. Протекционист бодлого аль ч улс гүрэнд ашиг тус авчрахгүй” гэж мэдэгджээ.

Шинжээчид дэлхийн зах зээл дээр хувьцааны ханш унаж буйн нэг том шалтгаанд АНУ, Хятадын худалдааны маргааныг нэрлэж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Таро Асо: Улам даамжирч буй худалдааны дайн урт удаан явцтай аюул дагуулж мэднэ   
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй