
Хоёр Солонгос өнгөрсөн сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх өндөр түвшний хэлэлцээнд бэлтгэж байгаа талаар БНСУ-ын Үндэстний нэгдлийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээллээ.
Үндэстний нэгдлийн яамны төлөөлөгч “Одоогийн байдлаар Пхеньяны хамтарсан тунхагийг хэрэгжүүлэх асуудлаар өндөр түвшний яриа хэлэлцээ хийхтэй холбоотой зөвлөгөөн хоёр улсын хооронд өрнөж байна” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Пхеньян хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умардын удирдагч Ким Жон Ун нарын байгуулсан хэлэлцээрүүдийг бүхэлд нь “Пхеньяны тунхаг” гэж нэрлэж байгаа юм. Уг баримт бичигт Солонгосын хойгийн түгшүүрт байдлыг намжааж, Солонгос хоорондын харилцааг бэхжүүлэх уриалгууд багтсан юм.
Үүний зэрэгцээ тухайн дээд түвшний яриа хэлэлцээг хаана, хэзээ хийх зэрэг нарийн асуудлуудаар хоёр тал хараахан тохироогүй байгааг төлөөлөгч дурджээ.
Хоёр Солонгос өндөр түвшний хэлэлцээнд бэлтгэж байна | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.