
АНУ-ын хувьцааны үнийн гол индекс хоёр өдөр дараалан уналаа. Тус улс урт хугацаанд бодлогын хүүгээ өсгөхөөр болсон, АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил маргаан зэрэг шалтгаанаар ийм уналт болж байна гэж шинжээчид тайлбарлаж байна.
Пүрэв гарагт аж үйлдвэрүүдийн хувьцааны ханшийг илтгэдэг "Доу Жонс" индекс 700 нэгжээр унаж, хаалтын ханш 25 мянга гаруй байсан байна. Энэ нь өмнөх өдрөөс буюу лхагва гарагийн хаалтын ханшаас 545 нэгжээр буурсан үзүүлэлт байна.
Лхагва гарагийн уналтыг хамтад нь тооцвол өнгөрөгч хоёр өдрийн хугацаанд энэ үзүүлэлт тав гаруй хувиар буюу 1300 гаруй нэгжээр буурчээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс АНУ-ын урт хугацааны хүүгийн өсөлт компаниудын ашгийг бууруулж мэднэ гэж санаа зовниж байна.
Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил маргаан сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилж байна. Худалдааны дайнаас үүдэлтэйгээр Хятадын эдийн засаг удааширч, олон улсын эдийн засагт нөлөөлж мэднэ гэсэн тайлбар байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор эрсдлээс зайлсхийсэн хөрөнгө оруулагчид захиалгаа цуцласнаар үнэ буурсан хувьцааг буцаан худалдаж авах явдал улам ихсэж байна гэж тоглогчид хэлж байна. Тэдний хэлж байгаагаар хөрөнгийн зах зээл завсрын үедээ байна. Үүнээс гадна ажиглагчид АНУ-ын Ерөнхийлөгч бодлогын хүүгээ өсгөсөн алдаатай шийдвэрээ өөрчлөх хэрэгтэйг хэлж байна.
АНУ-ын хувьцааны үнийн гол индекс хоёр өдөр дараалан унав | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.