Шууд Chart

ЗГХЭГ-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2018-10-14 09:31:12

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. “Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” гэсэн уриатай мод тарих энэ намрын ажиллагаанд 20 гаруй байгууллага оролцож 500 орчим мод тарилаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээлтийн арга хэмжээнд оролцож, 

-Экологийн тэнцвэргүй байдал цөлжилтийн эсрэг хүмүүс бидний хийж чадах хамгийн том ажил бол мод тарих юм гэлээ. Мөн тэрбээр тарьсан модоо арчилж ургуулж байхыг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ЗГХЭГ-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй