Шууд Chart

Бавари мужийн парламентийн сонгууль болжээ

2018-10-15 09:53:21

Германы Бавари мужийн парламентийн сонгууль болж, канцлер Ангела Меркелийн гол холбоотнууд сүүлийн 70-аад жилийн түүхэн дэх хамгийн муу дүн авлаа.

Ням гарагт болсон сонгуулиар Меркелийн гол холбоотон болох Христийн нийгмийн холбоо нам 37.3 хувийн санал авч нэгдүгээрт жагссан боловч энэ нам Бавари мужийн хэмжээнд 1962 оноос хойш анх удаа маш олон сонгогчийн саналыг алдсан хэрэг болж байна.

Христийн нийгмийн холбоо нам нь 1957 оноос хойш Германы хоёр дахь том муж болох Бавари мужийг нэг гараар буюу дангаар удирдаж ирсэн байна. Харин санал хураалтын дүнгээр хоёрдугаарт цагаачлалыг дэмжигч, Зүүний баримжаатай улс төрийн хүчний ногоонтнуудын нам 18 хувийн саналтайгаар хоёрдугаарт оржээ.

Чөлөөт сонгогчид нэртэй бие даасан нэр дэвшигчийн дараа цагаачлалын эсрэг бодлоготой Германы Альтернатив нам Бавари мужийн энэ удаагийн парламентийн сонгуульд анх удаа өрсөлдөж, 10 хувийн саналаар дөрөвдүгээрт орсон байна.

Үүнээс гадна Меркелийн үндэсний эвслийн түнш төв зүүний баримжаатай Социал демократууд 10 хүрэхгүй хувийн саналаар тавдугаар байрт жагссан байна. Энэ нь өмнөхөөс хоёр дахин бага дүн юм байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Бавари мужийн парламентийн сонгууль болжээ   
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй