Шууд Chart

Жеймс Мэттисийн огцрохыг Ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэсэнгүй

2018-10-15 14:08:54

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн огцрохыг Ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэсэнгүй. Тэрбээр  “СBS news” телевизэд ярилцлага өгөхдөө Мэттисийг “Зарим талаар ардчилсан үзэлтэн” гэх санаа цухуйлгажээ. 

Ням гарагт бүрэн эхээрээ нэвтэрсэн “60 минут” гэдэг ярилцлагын нэвтрүүлэгт Трамп Цагаан ордон дахь хүн болгонд итгэдэггүй гэдгээ бас ярьсан байна. “Вашингтон бол харгис газар. Араас дайрч давшилж, хов жив ярих нь их. Гэхдээ энд надад маш ая тухтай санагдсан хэвээрээ байгаа” гэж нэмж хэлжээ.

Цагаан ордонд “Эмх замбараагүй байдал” ноёлж байгаа талаар хэвлэлүүдэд олонтаа ярьж, бичиж байгаа тухайд Трамп “худал мэдээлэл” гэж няцаасан байна.

Мөн тун удахгүй хэд хэдэн ажилтан өөрийнх нь засаг захиргаанаас халагдаж магадгүй гэдгийг дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын НҮБ дахь суурин төлөөлөгч Никки Хейли он дуустал ажиллаад Трампын засаг захиргаанаас халагдах бодолтой байгаагаа зарласан. Түүний ийм мэдэгдэл хийсэн шалтгаан одоо хэр тодорхойгүй байгаа гэдгийг “СBS news” мөн тэмдэглэжээ.

Энд сануулахад, Хейли АНУ-ын одоогийн засаг захиргаанаас гадна өөр ажил алба эрхэлсэн ч Ерөнхийлөгч Трампыг дэмжсэн хэвээр байх болно гэж хэлж байсан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Жеймс Мэттисийн огцрохыг Ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэсэнгүй   
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй