
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэр нутгийн баруун хэсгээр, сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна -
Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнэээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд баруун хэсгээр, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-19-нд шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, 20-ноос шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 19-нд зарим газраар, 20-нд Дорноговийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-18-нд бүх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, 19-нээс хүйтэрч шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.