
Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ыг зорьсон Гондурасын 1500 гаруй цагаач ням гарагт Гватемалийн хилд хүрч очжээ. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд нийлсэн бүлэг цагаачид Гондурасын хойд бүсийн Сан Педро Сула хотоос өнгөрөгч бямба гарагт гарчээ.
Тэд Гватемалаар дамжин, Мексикийн өмнөд хилд хүрч улс төрийн орогнол хүсэх, эсвэл тус улсаар дамжин өнгөрөхийг зөвшөөрдөг хүмүүнлэгийн виз мэдүүлэх гэж байгаа тухай цагаач дүрвэгчдийг ахлаж яваа хуульч Бартоло Фуэнтес ярьжээ.
Сан Педро Сула хотын нөхцөл байдлаас болж цагаач дүрвэгчдийн урсгал нэмэгдэх хандлагатай болсон байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Помпео хэд хоногийн өмнө төв Америкт хандан цагаач дүрвэгчдийн урсгалыг зогсоохыг хүссэн байна.
Мөн Гондурас дахь АНУ-ын Элчин сайдын яам цагаач дүрвэгчдийн асуудалд санаа зовниж, тэд Америкт нэвтрэх боломжтой гэсэн буруу мэдээлэлд автаж байгааг сануулжээ. Гондураст нийт өрхийн 64 орчим хувь нь ядууралд өртөж, дээрэм тонуул ихсэх болсон байна.
Гондурасын цагаачид Гватемалийн хилээр дамжин АНУ-ыг зорьж байна | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.