Шууд Chart

Ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ

2018-10-19 10:45:28

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн цагдаагийн газарт очин Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хамт салах ёс хийж, гэрбүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэв.

Д.Батсайхан нь 1996 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллахдаа төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагч байв.


Ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ  
Үзсэн: 1890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй